
Монгол язгуур урлагийн гайхамшгийг олон улсад сурталчлан таниулах зорилго бүхий “Эх ундарга” ардын урлагийн их наадам энэ сарын 17-19-нд МҮЭСТО-нд болно.
Тус наадмыг Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамын санаачилгаар 2012 оноос хойш Монгол түмний их баяр цагаан сарын өмнө жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн.
Наадамд ардын урлагыг олон улсад сурталчилж буй “Хөсөгтөн”, “Жонон”, “Их Монгол”, “Хэмнэл”, “Нүүдэлчид”, “Домог” гэсэн хамтлаг оролцоно. Мөн 21 лимбэчин, товшуур бүжигчин, уртын дууч, хөөмэйч зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцох юм.
Наадмын хөгжмийн зохиолчоор “Хөсөгтөн” хамтлагын ахлагч Д.Ариунболд нар ажиллаж байна.
Үндэсний язгуур урлагаа гадаадад сурталчлах зорилгоор “Эх ундарга” наадмын видео бичлэгийг хилийн чанадад борлуулдаг аж. Тиймээс наадмыг үзэхээр зорьж буй иргэдийг үндэсний хувцсаар гоёхыг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна.
“Эх ундарга” энэ сарын 17-19-нд болно | ||
Үзсэн: 756 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.