Шууд Chart

Хараагүй болсон ч хаан хөгжим тоглох авьяас түүнд байсаар байна

2017-02-08 11:19:16

Испани Улсын алдарт жазз төгөлдөр хуурч Игнаси Тэрраза "The Art of Piano" тоглолтоо Монгол Улсад хийх гэж байна. Энэхүү тоглолтыг “Жазз Лаб” хөгжмийн агентлагаас зохион байгуулж буй юм. Энэ нь "Ulaanbaatar international jazz series” цувралын гурав дахь тоглолт юм.

Төгөлдөр хуурч Игнаси Тэрраза нь Испани Улсын Каталоны Барселон хотод 1962 онд төржээ. Тэрбээр есөн настайдаа харах чадвараа алдсан ч хөгжмийн авьяасаа нээн илрүүлсээр төгөлдөр хуурч болох ирээдүйн үүд хаалгаа нээсэн гэдэг. 

Тэрбээр Барселоны Хөгжмийн дээд сургуульд сонгодог төгөлдөр хуурчаар суралцан төгсч, 1980 оноос хотын клубуудэд хөгжмөө тоглож, хажуугаар нь Политехникийн Их сургуульд суралцан, компьютерийн инженер мэргэжлийг эзэмшиж, улсынхаа хамгийн анхны хараагүй компьютерийн мэргэжилтэн болсон байна.

Түүнчлэн 14 цомог бичүүлснээс гадна тайз, дэлгэцийн хэд хэдэн бүтээлийн хөгжмийг зохиосны нэг нь “Night sounds” бөгөөд энэхүү уран бүтээл нь Холливүүдийн алдарт жүжигчин Жон Траволтагийн 2010 онд тоглосон “from Paris with love” киноны хөгжимд багтсан юм.  

Харааны бэрхшээлтэй ч өөрийн дотоод ертөнцийн гүн гүнзгий мэдрэмжийг төгөлдөр хуурын хөг эгшиг, свинг хэмнэлээр дамжуулан хэрхэн илэрхийлж болохыг Монголд тоглох эл тоглолтоос сонсох боломжтой. Тоглолтод ХБНГУ-ын контрабас хөгжимчин Мартин Зэнкэр, Монголын авьяаслаг залуу бөмбөрчин Б.Хүслэн нар оролцоно.

Тоглолт энэ сарын 9-нд УДБЭТ-ын концертын танхимд болно

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хараагүй болсон ч хаан хөгжим тоглох авьяас түүнд байсаар байна   
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй