
Улаанбаатар Зуунмодын чиглэлд явах автобусны чиглэл өөрчлөгдсөн талаар авто тээврийн газраас мэдээллээ.
Төв аймгийн Засаг даргын захирамжаар “Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх нь” сэдэвт аян зохион байгуулагдаж, аяны хүрээнд Зуунмод–Улаанбаатар чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээний талаар 1804 иргэнээс санал асуулга авч ажилласан байна.
Уг санал асуулгад оролцсон иргэдийн 90,3 хувь нь Улаанбаатар дахь эцсийн буудлыг хотын төвд ойр байлгах тухай мэдэгджээ. Иймд аяны хүрээнд зохион байгуулсан “Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд тулгамдаж буй асуудал түүнээс гарах шийдэл” сэдэвт хэлэлүүлцүүлгээс гарсан дүгнэлт, иргэдийн санал асуулгын дүнг нэгтгэн Зам тээврийн хөгжлийн яам, Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн тээврийн газарт хүсэлт хүргүүлж, эцсийн зогсоолыг “Мишээл экспо” төв, маршрутыг Хан- Уул дүүргийн “Ажилчны соёлын төвийн буудал” хүртэл явуулахаар шийдвэр гарчээ.
Ингэснээр Зуунмод–Улаанбаатар чиглэлийн хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг шинээр батлагдсан маршрутаар энэ сарын 10-нд буюу ирэх баасан гарагаас эхлэн мөрдөхөөр болов.
Сонирхуулахад хот хоорондын үйлчилгээний нийтийн тээврийн үнэ тариф 2100 төгрөг болсон нь иргэдийн болзошгүй аюулаас хамгаалж, амь нас эрүүл мэндийг нь хамгаалж байгаа даатгал гэдгийг авто тээврийн газраас мэдэгдэж байна.
Улаанбаатар-Зуунмодын автобусны чиглэл өөрчлөгдлөө | ||
Үзсэн: 1010 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.