
Найруулагч Б.Ганболдын бүтээл "Хоёр амь" уран сайхны кино хоёрдугаар сарын 3-нд нээлтээ хийж, үзэгчээр дүүрч байна.
Тэрхүү үзэгчийн нэг нь зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа юм. Тэрбээр “Гол дүрд тоглосон С.Болд-Эрдэний бүтээсэн "аав"-ын дүр үнэхээр “тасарчихжээ”. Юун Холливүүд гэдэг шиг. Дэндүү амьд. Ийм жүжигчин манайхаас бусад оронд үнэтэй жүжигчин шүү. Түүнд өндөр үнэ төлөх ёстой гэж гадны ямар ч найруулагч олж харна даа. Жүжигчний хувьд С.Болд-Эрдэнэ авъяас ур чадвараараа ид онцгой цаг дээрээ иржээ. Сайны хажуугаар саар гэгчээр Киног гол дүр ганцаараа үүрэв. Хүүгийн дүрийг эс тооцвол бусад дүр олигтой тусалсангүй. Энэ нь бүрэн гаргаагүй зохиолдоо бас илүүрхсэн жүжигчинтэй зэрэгцээд ирэх тийм жүжигчин олж сонгоогүй байж мэдэх. Магадгүй байхгүй байж мэднэ. Гэхдээ кино маш цэвэрхэн зураг авалттай байв. Хөгжим байдгүйгээс өөрөөр сонсогдож байлаа. Ямартай ч ойрд гараагүй "хүний тухай" энэ кино үзэгч таны сэтгэлийг хөдөлгөж чадна. Тэнгэрээс дээш долоон метрт гэдэг бол энэ кино газраас нилээн дээгүүр кино болжээ. Найруулагч Б.Ганболдын дараагийн киног ч очиж үзнэ. Тэр кино тэнгэрээс шонхрын нүдээр газрыг харж мэдэх” гэжээ.
Яруу найрагч Б.Батрэгзэдмаа жүжигчин С.Болд-Эрдэнийг магтав | ||
Үзсэн: 638 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.