Шууд Chart

Хөрсийг хэрхэн бэлтгэх вэ

2017-02-09 12:44:06

“Ногоон хот” зорилтот цуврал

Монголын үндэсний радиогийн “Ногоон хот“ зорилтот цуврал мод гоёл чимэглэлийн ургамлыг хэрхэн зөв тарьж ургуулах тухай зөвлөж  байгаа.  Энэ удаа бид мод ургамлын хөрсийг хэрхэн бэлдэх  тухай зөвлөж байна.     

Хөрс гэж юу вэ?

Хөрс гэдэг газрын гадрагыг бүрхсэн амьд ертөнцийн өсөн төлжих талбар юм. Хөрс гэдэг амьд байгалийн оршин тогтох үндэс, амьдралын их булаг. Тиймээс бид газрын хөрсийг хайрлаж хамгаалах хэрэгтэй.

Хөрсийг хэрхэн бэлтгэх вэ?

1.    Мод ургамал тарих газрынхаа хөрсийг цэвэрлэсэн байх хэрэгтэй.
2.    Хөрсөө цэвэрлэсний дараа тэгшлэх хэрэгтэй.
3.    Цэвэрлэж тэгшилсэн хөрсөө хүрзээр, эсвэл техникээр боловсруулж сийрүүлэх.

Та тарих гэж буй мод ургамалдаа тохируулж хөрсийг бэлдэх нь чухал. Жишээ нь Улиас, Нарс, Жинс, Жодой, Шинэс зэрэг томхон мод тарих бол эхлээд 40-60 см гүнтэй нүх бэлтгэнэ. Үүний дараагаар ухаж бэлтгэсэн нүхнийхээ 30-40 хувьд нь ялзмагт хар шороо хийнэ. Хэрэв хар шороо байхгүй бол элс, бууц хийж болно. Үлдсэн 60 хувьд нь элсэрхэг хөрс бэлтгэж бэлтгэсэн нүхнийхээ ёроолд хийнэ. Томхон модны дэргэд зурвас маягаар өөр  ургамал тарих бол 1,5- 2 м зайтай тарина.

Хөрс бэлтгэхэд юуг анхаарах вэ?

1.    Бэлтгэсэн хөрсөнд түүхий шар бууц хийж болохгүй. Шар бууцанд хөнөөлт хог ургамлын үр, хөнөөгч шавьж хорхойн авгалдай байдаг.
2.    Хэрэв уулын бууц авчрах бол авчирсан бууцныхаа хог ургамал, хайрга чулууг нь сайтар шигшиж авах хэрэгтэй.
3.    Жижиг талбайд бэлтгэсэн хөрсийг эрдсээр бордож болохгүй. Хөрсийг органик бордоогоор бордох нь  илүү тохиромжтой.
4.    Бэлтгэж бордсон хөрсийг услахдаа хэт их ус хийж болохгүй. Энэ нь хөрсний ялзмаг давхаргыг уусгаж үгүй хийдэг. Тиймээс хөрсний ус чийгийг тохируулах нь чухал.  
 

Нийтэлсэн: Х.Дугарсүрэн

Хөрсийг хэрхэн бэлтгэх вэ  
Үзсэн: 7535 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
adsfasdf [202.70.34.xxx] 2017-02-10 13:11
fds fsadf asdfa
saddas [202.70.34.xxx] 2017-02-10 13:10
dasdasdas dasdas
sdas [202.70.34.xxx] 2017-02-10 13:10
dasdasd
sdas [202.70.34.xxx] 2017-02-10 13:10
g fdsg dsfg dfg dfg sfdg
sdas [202.70.34.xxx] 2017-02-10 13:10
sdfgsdfgdsfg
sdas [202.70.34.xxx] 2017-02-10 13:11
sdfgsd fgsdfg sdfg sdfg dfg dfsg

Бидэнтэй нэгдээрэй