Шууд Chart

Охидын шигшээ баг “Жокэй” клубын нэрэмжит тэмцээнд оролцоно

2017-02-09 14:30:41

Монгол Улсын хөлбөмбөгийн 14 хүртэлх насны охидын шигшээ баг олон улсын анхны тэмцээнд оролцохоор өнөө өглөө хүлгийн жолоо заллаа.

Байгуулагдаад жил ч болоогүй Монголын эмэгтэйчүүдийн анхны шигшээ баг Хонгконг улсын “Жокэй” клубын нэрэмжит тэмцээнд оролцохоор эх орноосоо мордож байгаа нь энэ юм.

Охидын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Япон улсын мэргэжилтэн Ики Ёоүжү ажиллана.

Тус тэмцээнд Монгол, Хонгконг, Тайланд, Лаос гэсэн дөрвөн улсын 14 хүртэлх насны охидын шигшээ баг оролцож, энэ сарын 13-нд аваргаа тодруулна.

Манай охидын шигшээ эхний тоглолтоо Тайландын багтай маргааш, хоёр дахь тоглолтоо 11-нд Лаосын багтай хийх бол сүүлийн тоглолтоо зохион байгуулагч Хонгконгийн шигшээ багтай 13-нд хийснээр тэмцээнээ өндөрлүүлэх юм.

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар өчигдөр охидын шигшээ багийн тоглогчид болон албаны хүмүүстэй уулзаж, үдэж өгөв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Охидын шигшээ баг “Жокэй” клубын нэрэмжит тэмцээнд оролцоно   
Үзсэн: 1066 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй