
Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Б.Оролзод, Н.Минжинсайхан нар энэ сарын 14-нд Хүүхдийн төв номын санд яруу найргийн номынхоо баярыг хийхээр болжээ.
Н.Минжинсайханы хувьд “Усанд хөвсөн намар” номоо хэвлүүлсэн бөгөөд энэ нь түүний бие даасан дөрөв дэх бүтээл юм.
Харин Б.Оролзод “Ширээтийн суурин” хэмээх яруу найргийн хоёр дахь номоо “өлгийджээ”.
Мөн энэ хоёр залуу яруу найрагч “Залуу зохиолчдын нэгдэл”-ийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд “Зуун яруу найрагч, Зуун хайрын шүлэг I, II” номыг хамтран эмхэтгэж олны хүртээл болгосон юм.
Б.Оролзод, Н.Минжинсайхан нар номынхоо нээлтийг хийнэ | ||
Үзсэн: 708 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.