
2016 оны хоёрдугаар сарын 13-ны даваа гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонинд “С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн болон УИХ-ын сонгуульд намаа ялуулна гэж амлав”, “Автобусны жолооч нарт дээрэлхүүлсэн зорчигчид”, “С.Тулга: 21 аймгийн үндэсний лиг бол сагсан бөмбөгийн хөгжлийн алтан түлхүүр”, “Гадаад зах зээл рүү тэмүүлсэн OPTIMUS”, “Аргагүй амрагийн аялгуу”, “Ардын араавжав”, “Тэглэх хувилбарыг хэнд зориулав”, “Б.Ундармаа: Эхлүүлсэн ажлынхаа ард гарч, зорьсондоо хүрч байж л санаа амардаг”, “Хөдөөгийн гурвын хөгжилтэй бага нас” гэх мэт нийтлэл бичигдсэн байна.
“Өдрийн сонин”-д “Төв аймгийн Батсүмбэр суманд өвөлжиж буй улсын аварга саальчин Ц.Цэцэгмаагийнд өнжлөө”, “Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг төр авахаар боллоо”, “Ордонд шар мэдээ болох л үйл явдал өрнөдөг гэж ойлгохоор байна”, “Улсын аварга малчин, тариаланчдыг танилцуулж байна” зэрэг мэдээлэл багтжээ.
“Зууны мэдээ” сонинд “Ж.Гончигсүрэн: Би тахиаг өндөгтэй нь зурчихсан, ээлтэй, өгөөжтэй жил гарна”, “Баатрууд аа, сайн байцгаана уу”, “Д.Амгаланбаатар: Хөгжлийн гарц бол зөвлөх үйлчилгээнд суурилсан эко үйлдвэрлэл”, “Хятад, Япон, Энэтхэгийн дэлхийд тэргүүлэх мөрөөдөл” зэрэг материал нийтлэгджээ.
“Үндэсний шуудан” сонинд “Эрдэнэтийг 100 хувь төрд авахаар боллоо”, “Цаазын тавцанд дахин очсон дэрэвгэр жиргэрүү”, “Дорнодын боксын их гурвал”, “АН даргаа батламжиллаа”, “Ц.Батбаяр: Туулаа тунгалаг болгоно” болон бусад мэдээлэл багтжээ.
“Өглөөний сонин”-д “Төлбөрийг хөгжлийн банк, Монголбанкны эх үүсвэрээр барагдуулах уу”, “М.Зоригт: Бид цөөхүүлээ гэдгээ мэдэрвэл нэг ч гэсэн хүн ямар үнэ цэнэтэй болохыг ойлгох болно”, “Гайхамшигт хүнстэй танилцмаар байна уу” зэрэг нийтлэл тэмдэглэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 508 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.