
Мэргэжлийн боксын рингэнд долоон тулаан хийж, 100 хувийн амжилт үзүүлээд буй Н.Төгсцогт сарын дараа дахин нэг тулаанд гарах гэж байна.
Тодруулбал “KING TUG”-ийн найм дахь тулаан гуравдугаар сарын 12-нд болох бөгөөд энэ удаагийн өрсөлдөгч нь Енифел Эстебан Висенте хэмээх Доминиканы боксчин байх агаад 30 настай аж.
АНУ-ын Майами хотод амьдардаг тэрбээо баруун өрөлттэй, биеийн өндөр 165 см гэнэ.
“The Lightning” буюу “Аянга” хочит Висенте мэргэжлийн боксын рингэнд 2006 оноос хойш тулалдсан. Өндөр туршлагатай тамирчин. Өнгөрсөн хугацаанд 35 тулаан хийж, 30 удаа ялсан. Ингэхдээ 22 тулаанд өрсөлдөгчөө КО буюу хүнд цохилтоор буулгаж авчээ. Гурван удаа ялагдаж, хоёр тулаанд тэнцсэн.
Хоёр тамирчны тулааныг FOX SPORT теле суваг шууд дамжуулах юм.
Н.Төгсцогт сарын дараа тулалдана | ||
Үзсэн: 827 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.