
“Их Монгол” Х.Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан хүчит 224 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болов. Уг барилдаанд Увс аймгийн Давст сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат "Хан Хэнтийн аварга" дэвжээ, Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэр "Хангарьд" спорт хорооны бөх, улсын арслан Э.Оюунболд үзүүрлэв.
"Их Монгол" Х.Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан барилдаанд дөрвөн арслангаар магнайлуулсан гарьд нэг, заан хоёр, харцага долоо, начин 31, аймаг цэргийн цолтон нийлсэн нийт 224 бөх барилдсан. Барилдаанд 30 гаруй аймгийн начин цолтой бөхчүүд багталгүй хасагджээ.
Х.Шаравжамц аваргын нэрэмжит барилдаанд П.Бүрэнтөгс түрүүллээ | ||
Үзсэн: 1034 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.