
Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр, Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн ”Түүхт 50 жилийн ой”-н нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд Улаанбаатар хүрээний Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын эрэгтэй 18 баг, эмэгтэй долоон баг өрсөлдсөн юм.
Ингээд эрэгтэй баг тамирчдыг Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн баг тэргүүлсэн бол дэд байрт Аврах тусгай ангийн баг шалгарлаа. Харин гуравдугаар байрыг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн баг эзэлсэн юм.
Эмэгтэй баг тамирчдын хувьд Онцгой байдлын ерөнхий газрын баг тэргүүлж, цомын эзэн болсон бол хоёрдугаар байрт Нийслэлийн Онцгой байдлын баг тамирчид, гуравдугаар байрт Аврах тусгай ангийн баг тамирчид шалгарлаа.
Мөн “Шилдэг эрэгтэй тоглогч”-оор Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн тасгийн дарга, ахлах ахлагч Ц.Ганзориг, “Шилдэг эмэгтэй тоглогч”-оор Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дуудлага хүлээн авагч, спортын мастер, ахлах ахлагч П.Булганмаа нар тодорсон юм. Тэмцээний шүүгчдээр “Монголын сагсан бөмбөгийн шүүгчдийн холбоо”-ны шүүгчид ажилласан юм.
Онцгой байдлын ерөнхий газрын баг цомын эзэн боллоо | ||
Үзсэн: 1415 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.