Шууд Chart

Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцлоо

2017-02-13 14:48:42

Жилийн дөрвөн улирлын туршид үүрийн таван жингээс үдшийн бүрий болтол борви бохисхийлгүй ажиллаж ачааны хүндийг нуруундаа үүрдэг хүмүүс бол төлчин эмэгтэйчүүд. Тэгвэл Завхан аймгийн Цагаанхайрхан сумын төлчин эмэгтэйчүүд чуулга уулзалтаа хийсэн байна.
Иймд төлчин эмэгтэйчүүдээ алдаршуулах, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор тус сумын ИТХ, ЗДТГ-аас энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг байна. Энэ жилийн чуулга уулзалтанд дөрвөн багийн 100 гаруй төлчин эмэгтэй буюу сумын нийт төлчин эмэгтэйчүүдийн 98 хувь нь оролцжээ.

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Н.Батсайхан оролцож төлчин эмэгтэйчүүддээ баяр хүргэн амжилт хүсч, тус сумд нэн тэргүүнд шаардлагатай байгаа Ширээгийн голын гүүр, сургуулийн орчин дахь био нойлын асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн Цагаанхайрхан сумын удирдлагууд ч халуун ус, орон нутгийн чанартай гүүр барих гээд иргэдийнхээ ахуй амьдралд хэрэгцээтэй байгаа олон ажлыг хийхээр төлөвлөсөн гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Төлчин эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцлоо   
Үзсэн: 987 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй