Шууд Chart

Өнөөдөр болох тоглолтууд

2017-02-14 09:18:55

Өнөөдөр гэгээн хайрын валентины өдөр тохиож байна. Иймд энэхүү өдрийг тохиолдуулан хаана, ямар тоглолт зохион байгуулагдах гэж байгааг сонирхуулья.

"Valentiners"

Залуу дуучин А.Хишигдалай,  Зоригт,  Маралжингоо, Оргил, Тэнүүн, Чойжоо болон “A sound” хамтлаг хамтран “Valentiners” тоглолтыг зохион байгуулна. Тоглолт “Corporate” зочид буудлын “Corporate  Event Hall” танхимд 20.00 цагт болно. Тоглолтын тасалбар 20-30 мянган төгрөгийн үнээр борлуулагдаж байгаа юм байна.

 “Чимээгүй ирэх дурлал”-тайгаа учирна

“Хурд” хамтлагийн уран бүтээлчид дурлалт хосуудад зориулан жил бүрийн хайрын баярын өдрөөр тоглолтоо хийдэг уламжлалтай. Энэ жил “Чимээгүй ирэх дурлал” нэртэй тоглолтоо мөн л “Corporate” зочид буудлын “Concert Hall” танхимд тоглоно. Тоглолтын тасалбарын үнэ 60 мянган төгрөг ажээ.

 “Зүгээрээ хайраа” тоглолт

Хошин урлагийн жүжигчид болон нийтийн, рок поп дуучид хамтран зохион байгуулдаг “Зүгээрээ хайраа” шоу тоглолт дөрөв дэх жилдээ болох гэж байна. Тоглолт “CROCUS event HALL”-д 20.00 цагт эхэлнэ.

Тоглолтод “Харанга”-ын Х.Лхагвасүрэн, “KIWI”-гийн Ука, дуучин П.Баярцэнгэл, Агиймаа & Заяа, Амина “Мөрөөдлийн театр”, “Маск” продакшны Гэрлээ, жүжигчин Мөөжиг, “FIRE” “Бид-4” хамтлаг оролцох аж. Тоглолтын тасалбар 19.900 төгрөг.

"Опозит" эргэн тайзнаа

“Опозит” хамтлагийн залуус рэппэр NMN нар хамтран “Gandan Live House”-д хосуудад зориулан тоглолт зохион байгуулах гэж байна. Тэдний тоглолтын тасалбарын үнэ 30-50 мянган төгрөгийн үнэтэй юм байна.

“I love you” тоглолт

Улсын филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар хамтран “I love you” тоглолтоо хийнэ. Тоглолт өчигдөр, өнөөлөр 20.00 цагт Улсын филармонийн концертын танхимд болно.

"Жаргалтай залуу нас" тоглолт

“Жаргалтай залуу нас” шилдэг залуу хөгжимчдийн концерт УДБЭТ-ын концертын танхимд болно. Тоглолтод УДБЭТ-ын гоцлол дуучин М.Дариймаа, Б.Энхнаран, Б.Батжаргал, О.Хүрэлбаатар нар оролцоно.

“Парисын дарь эхийн сүм” мюзиклийг тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хайрын баяраар 19.00 цагт “Парисын дарь эхийн сүм” сонгодог мюзикл жүжгийг тоглохоор зэхжээ. Гол дүрд Эсмеральда Н.Баярмаа, Квазимода С.Болд-Эрдэнэ, Фроло хамба Г.Эрдэнэбилэг, Феб М.Түвшинхүү, Гренгуар Л.Дэмидбаатар, Гудул Б.Нармандах, Клопен Б.Жаргалсайхан, Лис Ц.Баясгалан нар тоглоно. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10, 15, 20, 25, 30 мянган төгрөгийн үнэтэй байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Өнөөдөр болох тоглолтууд  
Үзсэн: 1252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй