Шууд Chart

Г.Өсөхбаяр “алуурчин” уул руу мацаж байна

2017-02-14 09:41:18

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Өмнөд Америк тивийн ноён оргил Андын нурууны Аконкагуа /6962м/ оргилд авиралт хийжээ. Тэрбээр К2 ууланд авиралт хийхээр ийнхүү бэлтгэж буй юм. Тэрбээр фейсбүүк хуудасдаа “Бэртлийн улмаас авиралтаа хэсэг завсарлуулсан ч энэ удаагийн авиралт тун сайхан болж байна” хэмээжээ.

Түүний зорилго Пакистаны Балтистан болон БНХАУ-ын Синьцзяний хил орчимд орших Дэлхийн хоёр дахь ноён оргил “K2” ууланд авирах юм.

Дээрх ууланд авирах оролдлого хийсэн олон уулчин амь эрсэдсэн мэдээ бий. Тиймээс “К2”-ыг “алуурчин” гэж олон улсын уулчид тодотгодог байна.

Одоогоор “К2” ууланд Монгол хүн авиралт хийгээгүй байгаа юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Өсөхбаяр “алуурчин” уул руу мацаж байна  
Үзсэн: 863 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй