Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2017-02-14 10:11:41
Error loading player: No playable sources found

2016 оны хоёрдугаар сарын 14-ны мягмар гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонинд “Архивын баримт гэмтсэн тухай мэдээллийг албаны хүн үгүйсгэж, ажиллаж байсан хүмүүс нь батлав”, “Популист ханиад ба эцсийн зогсоол”, “С.Эрдэнэд ир буй сорилт”, “Д.Гангаа: Хавдрын эсийг түлж устгах аргыг маань  удахгүй эмчилгээнд хэрэглэх байх”, “Өөрсөд рүүгээ өнгийе”, “Утаатай биш ухамсарын доройтолтой тэмцье”, “Т.Хуяг: Монголд залуу хөгжимчдөд болж бага олддог” гэх мэт нийтлэл бичигдсэн байна.

“Өдрийн сонин”-д “Хүчит шонхор захад ууц 100-400 мянган төгрөгийн ханштай байна”, “Ж.Энхбаяр: Ийм хариуцлагатай үед Засгийн газарт ая тал засч болохгүй”, “Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сонгуулийн зардлын хэмжээг арав хоногийн дотор тогтоох ёстой”, “Нэг өдрийн зээл буюу мөнгө хүүлэгчдийн луйвар”, “Грэмийн эзэд тодорлоо”, “Шарын шашин Монголд дэлгэрсний үр нөлөөний тухайд”, “Цагаан архинд хүний биед хэрэгтэй юу ч байхгүй” зэрэг мэдээлэл багтжээ.

“Зууны мэдээ” сонинд “АН албан ёсоор Шонхор фракц боллоо”, “Эр бор харцага буюу улсын гарьд Д.Рагчаа”, “Д.Цогтбаатар: Төрийн нарийн бичгийн даргыг зургаан жилээр томилно”, “Д.Ариунболд: Тавантолгойн ордын нөөц найман жилийн дараа дуусна гэдэг бол ташаа мэдээлэл”, “Бөөрний Б.Бямбадаш” зэрэг материал нийтлэгджээ.  

“Үндэсний шуудан” сонинд “Цаазын тавцанд дахин очсон дэрэвгэр жиргэр үү”, “Хувцас хэмээх бурхан урлаач”, “Ардчилсан намын “гал тогоо”-г барих эрхийг залууст өгөөч, С.Эрдэнэ даргаа”, “Хятадын гангийн үйлдвэр Монголын нүүрсний экспортод нөлөөлнө”, “Хавдрын эмнэлэг хүнгүй байвал Монгол жаргалтай”, “Бичин жил сүүлээ шарвахгүй л бол малчдад айх зүйл алга” болон бусад мэдээлэл багтжээ.

“Өглөөний сонин”-д “Ардчилсан нам доторх алгуур хөдөлгөөн”, “Экс албан тушаалтнуудыг Эрдэнэтийн асуудлаар шалгах ажлын хэсгийг байгуулсан бололтой”, “Бөхчүүдээс нууцаар санал хураах ч үр дүн нь “шилэн” байна”, “Өрнөд бүсийн шилдэг төвүүдийн тулаан болж өндөрлөлөө” зэрэг нийтлэл тэмдэглэгджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 562 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй