
Энэтхэг улсад энэ сарын 6-10-нд дугуйн “Track” төрлийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд болж, Монголын дугуйчид түүхэндээ анх удаа оролцлоо.
Залуучуудын ДАШТ-ий алтан медальт, ОУХМ Б.Тэгшбаяр насанд хүрэгчдийн ангилалын “Scratch” төрөл буюу бөөн гараат тэмцээнд есдүгээр байрт бичигдэв.
Харин холимог төрөл болох “Omnium” тэмцээний эхний өдөр дөрөвдүгээр байрт оржээ. Тэрбээр Щвейцарийн Дэлхийн дугуйн төвөөс Англи багштайгаа хүрэлцэн ирж уг тэмцээнд оролцсон байна.
Уг тэмцээнд түүнээс гадна Монголын дугуйн холбооны дэргэдэх шигшээ багийн зургаан тамирчин оролцсон юм.
Дугуйчид энэ сарын 24-нд Бахрайн Улсад болох засмал замын дугуйн Азийн АШТ-нд оролцоно.
Дугуйчид Бахрайнд болох засмал замын дугуйн Азийн АШТ-нд оролцоно | ||
Үзсэн: 525 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.