
Гал тахиа жилийн цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн цуврал барилдааны тов гарчээ.
Тус барилдаан Монгол бөхийн өргөөнд хоёрдугаар сарын 23-д залуу бөхчүүдийн барилдаанаар эхэлнэ. Харин 24-нд аймаг, цэргийн цолтой 256 бөхийн, 25-нд өсвөр, нийтийн монгол бөхийн барилдаан болно.
Аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан 5000 төгрөгийн үнэтэй бол залуучуудын болон өсвөрийн барилдааныг 1000-3000 төгрөгөөр үзэх боломжтой юм байна.
Харин сар шинийн үндсэн барилдааны тасалбар 20-25 мянган төгрөгийн үнэтэй байх бөгөөд тасалбарыг зөвхөн битүүний өглөө Монгол бөхийн өргөөний кассаар худалдах ажээ.
Цагаан сарын барилдааны тасалбар 20-25 мянган төрөгийн үнэтэй | ||
Үзсэн: 1351 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.