
Error loading player: No playable sources found
Испанийн Уэска хотноо ”Ciudad de Huesca” олон улсын төгөлдөр хуурчдын тэмцээний 13 хүртэлх насны ангилалд долоон настай О.Нандин нэгдүгээр байр эзэлж, алтан медаль хүртжээ.
Тус ангиллын хоёрдугаар байрыг “Хобби” сургуулийн сурагч Э.Цогт, гуравдугаар байрыг “Сант” сургуулийн сурагч Г.Энхцэцэг нар тус тус эзэлсэн байна.
Мөн зургаан настай Д.Энэрэлт ес хүртэлх насны ангилалд нэгдүгээр байр, ХБК-ийн 11 дүгээр ангийн сурагч, 17 настай н.Бат-Амар 17 хүртэлх насны ангилалд гуравдугаар байрт тус тус шалгарчээ.
”Ciudad de Huesca” олон улсын төгөлдөр хуурчдын наадамд Монгол, Япон, БНХАУ, БНСУ, Канад, Польш, ОХУ, Итали, Испани зэрэг 10 гаруй орны залуу авьяастан оролцсон байна.
Монголын төгөлдөр хуурчид дараалсан байрыг эзэлжээ | ||
Үзсэн: 708 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.