Шууд Chart

Т.Үйтүмэн Монголын боксын холбоонд ажиллана

2017-02-15 09:17:36

МҮОХ-ны байранд өнгөрсөн даваа гарагт Монголын боксын холбооны удирдлагууд Бага хурлаа хийж ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Батнасанг улираан сонгожээ.

Уг хуралд оролцсон 74 гишүүний олонхийн саналаар одоо ажиллаж байгаа ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батнасанг ийнхүү дахин томилж ажлаа үргэлжлүүлэхээр болов.

Харин Монголын боксын холбооны менежерээр ДАШТ-ий мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэнг санал нэгтэй томиллоо. Ийнхүү Монголын боксчид 2017 оны насанд хүрэгчдийн УАШТ болон залуучуудын УАШТ-ийг амжилттай зохион байгуулсан төдийгүй МБХ-ныхоо бүтэц зохион байгуулалтаа шинээр цэгцлэн “Токио-2020” олимпийн наадамд бэлтгэх шинэ мөчлөгт шилжин бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Үйтүмэн Монголын боксын холбоонд ажиллана  
Үзсэн: 814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй