Шууд Chart

118 шилдэг шатарчин хагас шигшээ шатанд өрсөлдөж байна

2017-02-15 10:38:23

Манай улсын эрэгтэй, эмэгтэй 118 шилдэг шатарчин УАШТ-ий хагас шигшээ шатанд оюун ухаан, ур чадвараа сорин өрсөлдөж байна. 

Насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 49 дэх удаагийн хагас шигшээ шатны шалгаруулалт энэ сарын 11-нд МУБИС-ийн байранд эхэлсэн юм. Энэ удаагийн тэмцээнийг Монголын шатрын холбоо, МУБИС хамтран зохион байгуулж, ивээн тэтгэгчээр “Төрийн банк”, мэдээллийн түншээр МҮОНТВ, World TV, Like news тус тус ажиллаж байна. 

Тэмцээнд анхан шатны шалгаруулалтаас шалгарсан болон аймгийн аваргууд, эмэгтэй 1900-гаас эрэгтэй 2100-гаас дээш чансаатай шатарчин өрсөлдөж байна. Эмэгтэй ангилалд 48, эрэгтэй ангилалд 70 тамирчин оролцож байгаа бөгөөд швейцарь системээр эмэгтэй ес, эрэгтэй 11 өрөг тоглож энэ сарын 19-нд буюу ирэх ням гарагт шилдгүүд тодорно. 

Энэ тэмцээнд оролцогчдын зэрэг цолыг танилцуулахад, их мастер дөрөв, олон улсын мастер  найм, олон улсын шатрын холбооны мастер 14, олон улсын шатрын холбооны дэд мастер 13, спортын мастер ес, пэд мастер 18 оролцож байгаа бөгөөд тэд нийт шатарчдын 56 хувийг эзэлж байна. 

Тэмцээний хагас шигшээ шатнаас ангилал тус бүрээс 11 шатарчин шигшээ шатанд өрсөлдөх эрхээ авах юм. Харин 2016 оны улсын аваргууд болсон ОУМ Г.Мөнхгал /Өвөрхангай аймаг/, ОУМ, ИМЭ Т.Батчимэг /Сүлд СХ, Мончесс клуб/ нар нэмэгдэж 12 шатарчин гуравдугаар сарын 13-23-нд тойргийн системээр өрсөлдөж аваргаа тодруулна. 

Тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар МШХ-ны ерөнхий менежер Э.Номин, ерөнхий шүүгчээр МШХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга ФИДЕ шүүгч Б.Нямдаваа, ахлах шүүгчээр улсын шүүгч Ч.Баттүвшин, оноолтын шүүгчээр Б.Анхбаяр, эрэгтэй ангиллыг Ц.Тулга, Р.Бат-Амгалан, эмэгтэй ангиллыг ОУ-ын шүүгч Ж.Лхагва, Улсын шүүгч Ч.Бадрал нар ажиллаж байгаа юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

118 шилдэг шатарчин хагас шигшээ шатанд өрсөлдөж байна  
Үзсэн: 516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй