
“Алтан хүү” даамын клубээс зохион байгуулдаг чансааны оноо олгох цуврал тэмцээнд “Алдар” спорт хорооны тамирчин, дэлхийн даамын холбооны их мастер Ц.Отгонбилэг долоо хожиж, хоёр тэнцсэн амжилтаар түрүүллээ.
“Шанхайн зам” ХХК-ийн нэрэмжит энэхүү тэмцээн Швейцарь системээр есөн өрөг болсон юм.
“Удаах байруудад ОУИМ Д.Эрдэнэбилэг, ДДХМ С.Даваадорж, спортын мастер Б.Батжаргал, ОУИМ Р.Манлай нар шалгарлаа.
Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд спортын мастер Г.Хэрлэнмөрөн, Е.Ариунзаяа нар тэргүүлж, ахмадаас дэд мастер С.Энхээ, Ц.Батхүү, хөвгүүдээс дэд мастер Ц.Чинзориг, охидоос ДДХДМ Б.Мишээл, сонирхогчдоос Д.Жамбалдорж нар тусгай шагналын эзэд болов.
Ц.Отгонбилэг түрүүллээ | ||
Үзсэн: 457 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.