
Сар шинийн босгон дээр “Нууц товчоо” ХХК-аас цагаан сарын баяр гэж чухам юу вэ, хэрхэн тэмдэглэх ёстой вэ, ямар ёс заншил агуулагддаг талаарх арга хэмжээг “Монголын нууц товчоо” амралт, аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна.
Уг арга хэмжээ энэ сарын 26, 27-нд буюу битүүн, шинийн нэгэнд болно.
Энэ нь өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ч чигэлж байгаа аж.
2008 оноос хойш бий болсон уг арга хэмжээний үеэр үндэсний урлагийн тоглолт, тоглоом, орчны аялал гэх мэт үйл ажиллагаа болдог юм.
Ийнхүү “Нүүдэлчдийн цагаан сарын баяр”-ын хөтөлбөрийг танилцуулья.
2017.02.26-нд
- “Монголын нууц товчоо” цогцолборт хүрэлцэн ирж, өргөө гэртээ байрлах
- Хөнгөн цай уух
- Орчны явган аялал: “Номын шар өргөө”-нд зочлон Монголчуудын бичиг үсгийн соёлтой танилцан, Бөөгийн шашны тухай сонирхолтой тайлбар авч, Тив тэнгэр бөөгийн хөшөө, урц сонирхоно. Монголчуудын уламжлалт идээний дээж шимийн архиар дайлна.
- Цана, чаргаар гулгах.
- Өдрийн хоол
- Ардын язгуур урлагийн тоглолт
- Монголын үндэсний хувцас загварын үзүүлбэр үзэж сонирхох
- Малчин айлд очиж битүүний өдрийн хоол болох бууз, баншыг зочид өөрсдөө хийж, цагаан сарын баярын идээ засан битүүлэх ёс заншилд оролцоно.
- Оройн хоол
- Ардын уламжлалт тоглоом заалгах, тоглох, зочдын дунд тэмцээн зохин байгуулах
- “Алаг мэлхий өрөх” тоглоом
- “Шагай шүүрэх” тоглоом
- “Морь уралдуулах” тоглоом
- “Шагай няслах” зэрэг үндэсний тоглоом зааж өгч, зочдоор тоглуулж тэдний дунд тэмцээн зохион байгуулана.
2017.02.27-нд
- Зүг чиг гаргах зан үйлд оролцох
- Өглөөний цай
- Овоон дээр гарч, шинийн нэгний өглөөний анхны нар харах, уул ус байгал дэлхийдээ цайны дээжээ өргөх
- Малчин айлд зочлон золгох
- Золгох ёс, зан заншил үзэж оролцоно
- Үндэсний идээ зоогоор дайлуулах
- Нүүдэлчин хот айлын хотонд мал сонирхох
- Гарын бэлэг өгөх
- Морьд уралдуулах /Морьны шинжийг үзэж байгаад оролцогчдын дунд бооцоо зохион байгуулах/
- Морь, Тэмээ унах
- Өдрийн хоол
- Эртний баатар, хатад, бөөгийн хувцастай зураг авахуулах
- Нум сум харвах үзүүлбэр
- Чөлөөт цаг
- Оройн хоол
- Монголчуудын ахуй амьдрал, соёлын талаархи баримтат кино үзэх
-Үндэсний бүжиг заах, чөлөөт бүжгийн цаг.
Евэнтийн үнэ:
- 1 хүний 280,600₮ /1 гэрт 3-4хүн байрлавал/
Үүнд: /модон гэрт 2 хоног байрлах, 2 өдрийн бүтэн багц хоол, евэнт, унаа ороогүй болно/
- 1 хүний 388.400₮ /Люкс өрөөнд 2хүн байрлавал/
1 хүний 351.600 /Люкс өрөөнд 1хүн байрлавал/
Үүнд: /2 хоног байрлах, 2 өдрийн бүтэн багц хоол, евэнт, унаа ороогүй болно/
- 1 хүний 322.000₮/ стандарт дан ортой өрөөнд 2 хүн байрлавал/
Үүнд: /2 хоног байрлах, 2 өдрийн бүтэн багц хоол, евэнт, унаа ороогүй болно/
- 1 хүний 300.400₮/ стандарт давхар ортой өрөөнд 2 хүн байрлавал/
Үүнд: /2 хоног байрлах, 2 өдрийн бүтэн багц хоол, евэнт, унаа ороогүй болно/
- Том хүн 120,000₮/2 өдрийн евэнтийн хөтөлбөрт оролцох/
- 1 хүүхэд 0-6 настай бол үнэгүй₮/ор хоног, 2 өдрийн евэнтийн хөтөлбөрт оролцох/
- 6-13 настай гадаад 1 хүүхэд - 40.000₮ /2 өдрийн евэнтийн хөтөлбөрт оролцох/
- Монгол хүн 10.000₮ /2өдрийн евэнтийн хөтөлбөрт оролцох/
- Та хүсвэл манай байгууллагад хандан Форд автобусаар үйлчлүүлэх боломжтой.
Унаа 1-10 хүнтэй тохиолдолд- 1 хүний 35,000₮ /2 талдаа/
11-16 хүнтэй тохиолдолд- 1 хүний 30,000₮ /2 талдаа/
“Нүүдэлчдийн цагаан сарын баяр” болно | ||
Үзсэн: 1957 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.