Шууд Chart

“Хөсөгтөн” хамтлаг АНУ, Канадад аялан тоглолт хийнэ

2017-02-15 14:43:26

Үндэсний хөгжмийн “Хөсөгтөн” хамтлаг “Хөсөгтөн баг–Дэлхийн тайзнаа 2017” төслийн хүрээнд ирэх сарын 3-26-нд  АНУ, Канадад аялан тоглолт хийхээр болжээ.

Нүүдэлчин Монголынхоо өв соёлыг тээж хөгжүүлж, түгээн дэлгэрүүлж байгаа тэд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байрны танхим, алдарт “Rubin museum” зэрэг АНУ, Канадын мэргэжлийн тайз дээр бүрэн хэмжээний тоглолт хийнэ.

Гадаадад суугаа Монголчууддаа “Монгол кино, контент”-ийг албан ёсны зохиогчийн эрхтэйгээр хүргэдэг Miye.mn вэбсайт хамтран энэхүү тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж, хагас жил орчим хугацаанд бэлтгэлээ базаажээ.

Тэд саяхан хүндэтгэлийн тоглолтоо өнгөрсөн бямба гарагт Үндэсний урлагийн их театрт зохион байгуулсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хөсөгтөн” хамтлаг АНУ, Канадад аялан тоглолт хийнэ  
Үзсэн: 705 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй