
Хүүхэд багачуудыг бага наснаас нь мэндлэх, хүндлэх ёсонд сургаж, нийгмийн эрүүл харилцааг төлөвшүүлэх, хотын соёлтой ирээдүйг бэлтгэх зорилготой “Зөв мэндчилж сурцгаая” аян үргэлжилж байна.
Тус аяныг Баянгол дүүргийн Засаг даргын санаачлагаар өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ноос өрнүүлж эхлээд байгаа бөгөөд тус дүүргийн сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд хэрэгжиж эхлэв.
Дээрх дүүргийн “Үндэсний Лаборатори Ган Зам” XX сургуулийн сурагчид хэрхэн зөв мэндчилж сурч байгааг сонирхход эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл хичээл зааж, хүүхдүүд өөрсдөө төрөл бүрийн материал ашиглан ханын сонин хийсэн нь анхаарал татаж байлаа.
Монголчууд бид ахмад настан болон, эцэг эх, ахан дүүсээ эрхэмлэн хүндэлдэг өнө эртний уламжлалтай.
Монголчуудын хүндлэх ёс өвөрмөц бөгөөд хүмүүжлийн бүхэл бүтэн цогц ухаан юм.
Л.Бямбажаргал
“Зөв мэндчилж сурцгаая” аян үргэлжилж байна | ||
Үзсэн: 3284 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.