Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Алтан шар нартад буман жилийн зун авч ирсэн Баянцагаан өвгөн” туулийг хайлна

2017-02-16 10:49:40
Error loading player: No playable sources found

Баян-Алтайн гуч цуурч, туульч, хөөмийч Э.Баатаржав Богд хааны ордон музейн “Хаан туульс”-ийн өргөөнд “Алтан шар нартад буман жилийн зун авч ирсэн Баянцагаан өвгөн” туулийг маргааш хайлна. 

Уг тууль нь сайн хүүхэд заяалгаж, цэцэн мэргэн оюун ухаан хайрлаж, эд баялаг, идээ ундаа элбэг дэлбэг байхын заяаг хайрладаг аж.

Э.Баатаржав нь Алтайн Урианхайн удам дамжсан туульч юм. Тэрбээр өвөг дээдсийн хайлдаг олон туулийг уламжлан хайлахын зэрэгцээ хөөмий, цуур хөгжим, чашга, дудар, икэл, бүх төрлийн хэл хуур, нуман хуурыг эзэмшжээ. Мөн ”Хөлгөн туульс”, “Язгуур аялгуу” хамтлагийг үүсгэн байгуулж, “Хөгсүү” чуулгын нарийн бичгийн даргаар ажилладаг. Таван цомог гаргаж, гурван ном бичиж, 120 гаруй жил тасалдсан чашга дудар, эвэр нуман хуур хөгжмийг 10 гаруй жил эрэн сурвалжилж, эрдэм шинжилгээний болон уран бүтээлийн эргэлтэнд оруулсан.

Түүнчлэн Урианхайн язгуур хөөмэй болох хоолойн цуур, модон цуур, туульсийн хоржин хоолойн эрдмийг харьцуулан судалж туршиж, уран бүтээлдээ нэвтрүүлж, дэлхийн таван тивийн олон орны үзэгчдэд таниулжээ.

Мөн Харвард, Хавай, Стэйнфорд, Берклэй, Вэслэйны их сургууль, НҮБ-ын ордон, Холливуд, Европын алдартай тайзууд болон нийт нүүдэлчдэд өв соёлоо сурталчилж ирсэн байна. Дэлхийн урлагийн маэстро, 2011 оны “Дэлхийн ордны угсаатны эртний хөгжмийн гранпри”, “Испаны хун тайжын шагналт”, “Дэлхийн ардын урлагийн 30 дугаар наадмын тэргүүн шагналт хүртэж байсан.

2006 оноос хот хөдөөгийн хүүхэд залуучуудад тууль, цуур, хөөмэй, ардын билиг эрдэм зэрэг уламжлалт урлагаа өвлүүлэн үлдээх зорилгоор шавь сургалтыг явуулж байна.

“Алтан шар нартад буман жилийн зун авчирсан Баянцагаан өвгөн” тууль нь 2017 оны туулийн өргөөний хаалтын тууль юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтан шар нартад буман жилийн зун авч ирсэн Баянцагаан өвгөн” туулийг хайлна  
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй