
“Газар, тэнгэрийн хооронд–Монгол орныг яруу найргаар харахуй” сэдэвт яруу найргийн үдэшлэг Францын Шинжилгээ, судалгааны сургууль, Фокус Трап нийгэмлэг, БНФУ дахь Монгол Улс болон Монакогийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр Парис хотноо боллоо.
Үүнийг Дэлхийн соёл, яруу найргийн академийн дэд тэргүүн, Монголын соёл, яруу найргийн академийн ерөнхийлөгч, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, “Чингис хаан”-ы одонт, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, 2016 оны “Леополд Седар Сенгор” олон улсын яруу найргийн шагналт, Монакогийн алдарт зохиолч хатагтай Сабин Пеглион нар хамтран зохион байгуулсан юм.
Тус арга хэмжээнд Монгол болон Монакогийн Хант Улсаас Франц Улсад суугаа хоёр орны Элчин сайд нар уригдан оролцсоноос гадна Монгол, Монако, Францын 100 гаруй сонирхогч, уншигч оролцов.
Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн нүүдэлчний сэдэвт бүтээлүүд, Сабин Пеглионы Монголд аялахдаа бичсэн шүлгүүд нь ирсэн зочдыг Монгол орноор аялуулсан сонирхолтой зохиомжтойгоор танилцуулагдсан бөгөөд Монгол шүлгүүдийг жүжигчин, кино найруулагч Анн-Силва Мэйза Франц хэл рүү жүжигчлэн хөрвүүлж, зохиомжийг Монгол судлаач Рафаэл Блоншие бичсэн байна.
Парист яруу найргийн үдэшлэг болов | ||
Үзсэн: 544 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.