Шууд Chart

“Шинэ үзмэрийн дээжис-4” үзэсгэлэн нээлтээ хийлээ

2017-02-16 17:01:12

Монголын үндэсний музейгээс уламжлал болгон зохион байгуулдаг “Шинэ үзмэрийн дээжис-4” үзэсгэлэнг дөрөв дэх удаагаа үзэгч түмэндээ толилуулж өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэнд 2014-2016 онд тус музейн сан хөмрөгийг шинээр баяжуулсан түүх, археологи, угсаатны зүйн холбогдолтой 1800 гаруй үзмэрээс 400 орчим шилдэг үзмэрүүдийг дэглэн үзүүлж буй юм.

Үзэсгэлэнд Монголын Үндэсний Музейн судлаачдын явуулсан археологийн малтлагаар илрүүлсэн, хайгуулаар түүвэрлэсэн, бусад байгууллагаас шилжүүлсэн, ард иргэдээс бэлэглэсэн, хандивласан, худалдаж авсан олон тооны сонирхолтой үзмэрүүд багтжээ.

Тухайлбал, Орхон аймгийн Жаргалант сумын Айрагийн гозгорт явуулсан Хүннү, Сяньбийн булшнаас илэрсэн олдворууд, Алтайн нурууны дундад зууны үед холбогдох хадны оршуулгаас илэрсэн Алтай ятга, нум сум, дээл болон Сасанидын мөнгөн зоос, Юань улсын цаасан мөнгө, Монголын хамгийн өндөр хүн асан Д.Рагчаагийн хувцас зэрэг олон сонирхолтой үзмэрүүдийг дэлгэн үзүүлэх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Шинэ үзмэрийн дээжис-4” үзэсгэлэн нээлтээ хийлээ  
Үзсэн: 686 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй