Шууд Chart

100 литрийн багтаамжтай ваарыг дуудлага худалдаанд оролцуулна

2017-02-17 10:26:42

Монголын Маркетинг Менежмэнтийн Хүрээлэнгээс зохион байгуулж буй “Цагаан сарын Ёндоотой экспо” гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байна. 
Тухайлбал, үзэсгэлэн худалдааны нээлтийн үеэр Монголд ховорхон байдаг 100 литрийн багтаамжтай, өөрөөсөө луун сийлбэртэй шаазан ваарыг дуудлага худалдаагаар борлуулах гэж байна. Дуудах үнэ 500 мянган төгрөгөөс эхлэх аж.
Нээлтийн үеэр “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, “Авьяаслаг Монголчууд” тэмцээний шилдэг оролцогч, ёогчин Ц.Мөнхсайхан, “Эмоушн” хамтлагийн дуучин Т.Солонго, дуурийн дуучин Ө.Цэрэнчунт, уртын дуучин Э.Болормаа, ардын урлагийн “Язгууртан” хамтлаг ая дуугаа өргөж, цугласан олны сонорыг мялаах гэнэ.
“Цагаан сарын Ёндоотой экспо”-ны нээлт маргааш “Хүннү молл” цогцолборын их танхимд болно.
Нийтэлсэн: У.Баярсайхан

100 литрийн багтаамжтай ваарыг дуудлага худалдаанд оролцуулна  
Үзсэн: 671 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй