Шууд Chart

“Царцаа Намжил” маргааш дахин тоглогдоно

2017-02-17 10:49:45

УДЭТ-ын тайзнаа хоёрдугаар сарын 5-наас эхлэн “Царцаа Намжил” хүүхдийн жүжгийг тоглож байгаа. Тус жүжиг БСШУСЯ-ны “Хүүхдэд зориулсан уран бүтээл” төслийн уралдаанд шалгарсан яруу найрагч Я.Баяраа, найруулагч Б.Хишигзаяа нарын бүтээл юм. Театрын уран бүтээлчид хуваарийн дагуу маргааш 11:00 цагаас нэмэлтээр тоглохоор болжээ.

“Царцаа Намжил” жүжгийн зохиолч, ерөнхий найруулагч Б.Хишигзаяа хэлэхдээ "Өнөөдөр хүүхдийн ардын аман зохиолыг маш бага мэддэг болжээ. Тэд үлгэр мэдэхээ больжээ. Гадаадын олон хэлээр ярьж байна. Өмссөн хувцсаас нь эхлээд харахад гадаад хэв маяг хэдийнэ оржээ. Энэ үлгэр өөрөө маш олон утга санааг илэрхийлдэг. Энд маш олон ардын үлгэрүүд уялдаж, жүжгийн хэлэх санааг гаргаж өгсөн. Зөвхөн “Царцаа Намжил” үлгэрээс гадна өөр хоёр ардын үлгэр орсон байгаа. Зохиолоо би анх бичиж эхэлсэн ч надад тусламж хэрэгтэй байлаа. Тиймээс яруу найрагч Я.Баяраад энэ жүжиг дээр хамтран санал тавьж, бүтээл маань бэлэн болсон. Би уг театрын уран бүтээлчидтэйгээ дахин хамтарч байгаад талархаж байна. Энэ хүүхдийн жүжигт залуучуудаас гадна ахмад уран бүтээлчид тоглож байгаад талархлаа" гэсэн юм.

Зураачаар Л.Цэрэндулам, хөгжмийн зохиолчоор Б.Цацрал, бүжиг дэглээч, хөдөлгөөний найруулагчаар Г.Ган-Очир, хөгжмийн найруулагчаар Я.Батсайхан, жүжиг чимэглэлийн эрхлэгчээр Н.Батбилэг, туслах найруулагчаар Э.Идэрболд.

Дүрүүдэд:

  • Царцаа Намжил - Б.Золжаргал
  • Номын багш - С.Болд-Эрдэнэ /СТА/, Ц.Цэрэнболд /СТА/
  • Банди нар - О.Итгэл, Р.Адъяабаатар, Т.Сэргэлэн, Г.Очирбат
  • Хэрээ – Б.Одончимэг /СТА/
  • Тогос – Ц.Аззаяа
  • Сүүлгүй хулгана – Б.Шинэбаяр
  • Хулгана – Б.Жаргалсайхан, Д.Асардарь
  • Муур – Э.Тодгэрэл /СТА/
  • Тэмээ – Ц.Төгсбилэгт
  • Буга – Г.Алтангэрэл
  • Согоо – Г.Номуун
  • Эрлэг номун хаан – П.Цэрэндагва /АЖ/, Ж.Пүрэвдорж //СТА/
  • Хатан – Ж.Оюундарь /МУГЖ/
  • Түшмэл – А.Чингүн, Г.Ганбат
  • Эмгэн шивэгчин – Б.Золзаяа тус тус тоглож байна.
Нийтэлсэн: У.Баярсайхан

“Царцаа Намжил” маргааш дахин тоглогдоно  
Үзсэн: 2405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй