Шууд Chart

Сарьдаг давах нүүдэл

2017-02-17 11:25:43

МҮОНТ-ээс “Сарьдаг давах нүүдэл” нэвтрүүлгийг бэлтгээд байгаа билээ. Энэхүү нэвтрүүлгээр эрт дээр үеэс эдүгээг хүртэл уламжлагдан ирсэн нүүдэлчний соёл иргэншил, ялангуяа Монголын хөвч тайгын иргэдийн байгаль, цаг уур, аж төрөхүйн нөхцөл байдалд хэрхэн зохицож бэрхшээл саадыг туулан мал сүргээ өсгөж амьдарч буйг харуулах нь гол зорилго юм.  

Жишээ нь Шишгэдийн хотгорын малчид сарлагийн нуруун дээр хөсөг ачиж Хорьдол сарьдгийг даван өвөлжихдөө замдаа өнгөрүүлсэн олон хоногийг хэрхэн үдсэн талаар гарах юм.

Эл нүүдэл нь 2016 оны аравдугаар сарын 23-аас хойших хэд хоног үргэлжилсэн цасан шуурганы үеэр болсон аж. Нэвтрүүлгийн зургийг дээр дурдсан хугацаанд газар дээр нь нүүдэл даган хорийн даваагаар давж авсан. Үүнд Хөвсгөл аймгийн Ренчинлхүмб сумын хоёр, гуравдугаар багийн малчид оролцсон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сарьдаг давах нүүдэл   
Үзсэн: 818 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй