
УДЭТ-ын уран бүтээлчид өнөөдөр дэлхийн алдарт хошин бүтээлийн нэг болох Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж.Россинийн "Севилийн үсчин" дуурийг театрын тайзнаа эгшиглүүлэх гэж байна.
Бүх цаг үеийн хошин дуурийн тэргүүнд ордог уг суут бүтээлийг бичих үедээ Ж.Россини дөнгөж 29 настай байсан ба ердөө хорь хоногийн дотор бичсэн ажээ.
Ер нь Ж.Россини гайхмаар хурдтай хөгжмийн зохиолч гэдгээрээ алдартай гэнэ. Тэрээр 19 жилийн хугацаанд 38 дуурь туурвисан ба жилд нэгээс хоёр дуурь бичдэг байжээ.
Түүний “Севилийн үсчин” дуурийн удиртгал хэсэг нь маш сүрлэг, яруу аялгуутай аж.
“Севилийн үсчин” дуурийг анх 1979 онд Монголын тайзнаа тоглож байжээ.
Хоёр бүлэг, дөрвөн үзэгдэл бүхий уг хошин дуурийн үйл явдал 18 дугаар зууны үед Испанийн Севилья хотод өрнөдөг байна.
Ж.Россини "Севилийн үсчин" дуурийн гол дүрүүдэд:
- Үзэсгэлэн төгс, гэнэн бүсгүй Розинад-СТА М.Дариймаа
- Үнэнч хайрын төлөө бүхнээ зориулсан гүн Альмавивад-СТА Г.Шижирболд нар тоглоно.
Хошин дуурь өнөөдөр тоглогдоно | ||
Үзсэн: 809 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.