
2016 оны хоёрдугаар сарын 20-ны даваа гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонинд “Монголын эдийн засагт дусал залгахаар боллоо”, “Зовлонтой жаргалын амт”, “Хягдлаа ч ашигладаг, ашигласнаа ч сэргээдэг”, “Хувь заяаны хатуурхал”, “Хиймэл оюун ухаан”, “Д.Зоригт: Ээжтэйгээ хамт өтлөх нь ховор хувь гэж боддог”, “Түрээсийн орон сууцыг өмчлөх боломжгүй” гэх мэт нийтлэл бичигдсэн байна.
“Өдрийн сонин”-д “Номин, И март, Абсолют худалдааны төвүүдийн гурван өөр үнэ ханш”, “Д.Чойжамц: Шинийн нэгний өглөө гурван үйлийг хичээх хэрэгтэй”, “Ирээдүй хойч үе минь эх орон нь гологдож эхэллээ”, “Дархадын хотгор, Тайгын заставт амьдрал өрнөж байна” зэрэг мэдээлэл багтжээ.
“Зууны мэдээ” сонинд “Хүүхэд залуучуудын театрын Ц.Цолмон”, “М.Болд: Ардын хөгжмөөрөө л дэлхий рүү зүтгээд байя”, “Талын түмэн адуу”, “Хятадууд нүүрсний зах зээлээ дахин түгжиж магадгүй”, ”Давхар албатай дархан хилийнхэн“ зэрэг материал нийтлэгджээ.
“Үндэсний шуудан” сонинд “Эдийн засгийн хичээл заалгах гурван жил”, “Эрдэнэт үйлдвэрийг онилсон улс төрийн тоглолтууд”, “Исламын улсын мөхөл ойртлоо”, “Намайг Машбатын Амина гэдэг. Магтуулах, муулуулах зүйлтэй энгийн л хүн”, “Ус бохирдуулагчид хариуцлага тооцох хүчин төгөлдөр хууль хэрэгтэй байна” болон бусад мэдээлэл багтжээ.
“Өглөөний сонин”-д “Эрчимт эмчилгээний дэглэм”, “ОУВС-гийн хөтөлбөр засгийн газрын зарим шийдвэрийг цуцална”, “Жи тайм сүлжээнийхэн иргэдийг залилсан хэвээр байна”, “Г.Жигжидсүрэн: Манайхан гадны бүтээлийг хуулбарлан кино хийж байна” зэрэг нийтлэл тэмдэглэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 675 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.