Шууд Chart

Зуун буудалт даамын өсвөрийн тэмцээн боллоо

2017-02-20 10:20:56

Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит зуун буудалт даамын өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-19-нд боллоо. Уламжлалт энэхүү тэмцээнд 137 өсвөрийн тамирчин (үүний дотор спортын мастер цолтон дөрөв, дэд мастер ес, зэрэгтэй даамчин 80 гаруй байв) оюун ухаанаа уралдуулж, швейцарь системээр 7-9 тавил наадав.

Дүн гарахад 6-9 насанд охидоос Б.Эрчис (39-р сургууль), хөвгүүдээс Б.Лхагватогтох (Өвөрхангай аймаг), 10-12 насанд охидоос Ч.Марал-Эрдэнэ (Орхон аймаг), хөвгүүдээс Б.Сүхбат (Орхон аймаг), 13-15 насанд охидоос Б.Анужин (Хасу-Мегастарс клуб), хөвгүүдээс С.Мөнх-Оргил (Хасу-Мегастарс клуб), 16-18 насанд охидоос Г.Хэрлэнмөрөн (Шавь цогцолбор), хөвгүүдээс Ц.Чинзориг (“Сант” сургууль) нар аваргалсан юм.

Өдгөөгөөс 15 жилийн өмнө Орхон аймгийн "Хас" банкны захирал Б.Ганбатын санаачлагаар бий болсон "Ирээдүйн саятан" хүүхдийн хадгаламжийн нэрэмжит тэмцээн нь 15 дахь жилдээ зохиогдсон нь энэ бөгөөд цаашид Техник технологийн дээд сургууль ивээн тэтгэж, жил бүр зохион байгуулахаар болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зуун буудалт даамын өсвөрийн тэмцээн боллоо  
Үзсэн: 747 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй