Шууд Chart

Ахмадууд аваргаа тодрууллаа

2017-02-20 15:05:40

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ахмадын футзалын УАШТ долоо хоногийн турш амжилттай явагдаж өчигдөр аваргуудаа тодрууллаа.

Тэмцээн 37-42, 43-48, 49-54, 55-59, 60-аас дээш гэсэн таван насны ангилалаар зохиогдоход 53 багийн 530 гаруй ахмад хөлбөмбөгчид оролцлоо.

Алтан үеийн хөлбөмбөгчдийн аваргууд Монгол улсын шигшээ баг ДАШТ-ий эрхийн төлөөх тэмцээнээс анхны оноо авсан түүхэн өдөртэй давхацлаа.

Шигшээ шатны хамгийн сонирхолтой тоглолт 37-42 насны аваргын төлөө хүч үзсэн “Замчин”, “MSM” багуудын хооронд өрнөлөө. “MSM” алтан медалийн үнэтэй хожлыг авахын тулд хоёр минут 4:3 гэсэн үр дүнгээ хадгалах шаардлагатай байлаа. Гэвч үндсэн цаг дуусахаас дөрөвхөн секундын өмнө “Замчин” багийн хаалгач П.Мөнхбат тооны харьцааг 4:4 болгон тэнцүүлэв. Түүгээр ч зогсохгүй П.Мөнхбат торгуулийн цохилтоос ялагч шийдвэрлэх үед нэгэн чухал хаалтыг хийж, баг нь 3:2-оор ялалт байгуулсан юм.

37-42 нас:

  1. Замчин /алт/
  2. MSM /мөнгө/
  3. Гоёо /хүрэл/

43-48 нас:

  1. Оюутан /алт/
  2. Спорт Сургалтын Төв /мөнгө/
  3. Отгонтэнгэр /хүрэл/

49-54 нас:

  1. Оюутан /алт/
  2. Эрчим /мөнгө/
  3. Замчин /хүрэл/

55-59 нас:

  1. Соёмбын барсууд /алт/
  2. Монголын тэмүүлэл /мөнгө/
  3. Замчин /хүрэл/

60-аас дээш:

  1. Багануур-Эрдэнэт /алт/
  2. Соёмбын барсууд /мөнгө/
  3. ТЭЦ-4 /хүрэл/
Нийтэлсэн: У.Баярсайхан

Ахмадууд аваргаа тодрууллаа  
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй