
2017 оны хоёрдугаар сарын 21-ны мягмар гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонинд “Халамжаа хагасалж болохгүй гэж үү”, “Хуульгүй мэт аашлагч явган зорчигчоос жолооч нар хохирсоор байх уу”, “Нийслэлийн төвөөс энэ онд 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна”, “Хөөрхөн Ерөнхийлөгч”, “20 жилийн дараа Монголчууд дөрвөн саяуулаа болох уу”, “Хонгор нутгийнхан “Түйн голын жавар-2017”-д өрсөлдлөө”, “Манай муусайн малчид”, “Ц.Цэнд-Аюуш: Нас намайг ноолж байсан ч бууж өгөхгүй” гэх мэт нийтлэл бичигдсэн байна.
“Өдрийн сонин”-д “Хотын удирдлагууд хувийн хэвшлийнхэнд төсөв, зээлээр хийх ажлаа танилцууллаа”, “Сан идүүлж, салхи залгиулахгүй гэнэ”, “Улаан мөнгөн ус зарах гэж оролдсон этгээдүүдийг баривчилжээ”, “Н.Гэрэлт-Од дуулж байна”, “Цагаан сарын барилдаанд Монголын хүчит их аваргууд түрүүлдэг байв. Сүүлийн жилүүдэд шинэ залуу бөхчүүд магнайлах болжээ” зэрэг мэдээлэл багтжээ.
“Зууны мэдээ” сонинд “Тамгыг боолоор дардаггүй”, “Монгол одон зурхайн тоолол ба алтан унжлагат хэмээх гал тахиа жилийн төлөв байдал”, “Нийслэлд 700 орчим тэмбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ”, “Таван ханатаар үнэлэгдсэн байгалийн баялаг”, “Ж.Найдандорж заантай найзалж явлаа” зэрэг материал нийтлэгджээ.
“Үндэсний шуудан” сонинд “Санхүүгийн сахилга бат тулгасан болзол”, “Д.Тогтохсүрэн: Ийм шинэчлэл хийхгүй бол төрийн алба цэгцрэхгүй”, “Б.Энх-Амгалан: Засгийн газрын бонд хувь хүнд хүрч чадахгүй байна”, “Ломбарданд тавих хөрөнггүй туйлджээ”, “Ууц манаач”, “Амин зүрхэнд нөмөртэй аав” болон бусад мэдээлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 664 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.