
Өвлийн улирал дуусч, хавар хаяанд ирлээ. Мал аж ахуйн салбарт хамгийн чухал үе буюу нийт мал сүргээ онд мэнд оруулах, төл хүлээн авах, бойжуулах хариуцлагатай ажил эхлэх гэж байна.
Бид Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ жил хүлээн авах төлийн урьдчилсан мэдээг авлаа.
Энэ жил улсын хэмжээнд 61 сая 500 мянган мал өвөлжиж байна. Үүнээс эх малын тухайд гүү нэг сая 100 мянга, Үнээ нэг сая 500 мянга, ингэ 139 мянга, эм хонь 12 сая, эм ямаа 11 сая байна. Ер нь зуд, зурхангүй тайван цагт нийт хээлтэгчийн 80 гаруй хувиас төл хүлээн авдаг байна.
Дашрамд ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунаас тодруулахад “Өвөлжилт ихэнх нутгаар сайхан байна. Малчдын хувьд ч зун өвс тэжээл бэлтгэсэн. Дээр нь малчдад туслах аян, олон улсын байгууллагуудаас хандив тусламж хүргэх, засгийн газрын гурван ч удаагийн тогтоолоор малчдад туслах 3.7 тэрбум төгрөгийн тусламж олгох зэрэг ажил өрнөж байна. Одоогийн байдлаар улсын хэмжээнд мянган мал зүй бусаар хорогдоод байна. Ер нь нийт малын хоёр болон түүнээс дээш хувь хорогдвол зуд боллоо гэж үздэг. Одоогийн байдлаар нийт малын 0.1 хувийн хорогдолтой байгаа нь харьцангуй бага үзүүлэлт гэж үзэж байна” гэв.
Энэ жил улсын хэмжээнд нэг сая 100 мянган гүү унагална | ||
Үзсэн: 1360 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.