Шууд Chart

Шөвгийн наймын тоглолтууд ирэх сарын 11-нд эхлэнэ

2017-02-21 14:39:49

ФА цомын ээлжит тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Хойд Лондонгийн Арсенал энэ удаа Саттон Юнайтед клубтэй хариу тоглолт хийх хуваарьтай байсан юм.

Тоглолт Саттон Юнайтедын талбайд болсон бөгөөд тоглолтын өмнө Англи Улс тэр аяараа их буучдын эсрэг зогсож байсан гэж хэлж болох юм.

Тоглолт эхнээсээ нээлттэй довтолгоотой байсан бөгөөд эхний үеийг Испани залуу Лукас Перезийн гоолоор зочид  давамгайлж дуусгасан байна. Улмаар тоглолтын хоёрдугаар үед зочдоос Тео Валкотт дахин нэг гоол оруулснаар үндсэн цаг 2:0 харьцаатай өндөрлөлөө.

Одоогоор ФА цомын дараагийн шатанд шалгарах найман багийн нэр тодроод байгаа бөгөөд Арсенал лигийн бус баг Линколн Сититэй учраа таараад байгаа юм.

Энэ тойргийн хамгийн сонирхолтой тоглолтоор Челси-Манчестер Юнайтед  клубын тоглолт нэрлэгдэж  байна.

Шөвгийн наймын тоглолтууд ирэх сарын 11-нд эхлэнэ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шөвгийн наймын тоглолтууд ирэх сарын 11-нд эхлэнэ  
Үзсэн: 1063 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй