
2017 оны хоёрдугаар сарын 22-ны лхагва гарагийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонинд “Аварга малчны амин ухаан”, “Өрийн драм”, “Их хааныхаа хүрч чадаагүй газарт хөл тавьж, хүслийг нь биелүүлнэ”, “Г.Дэнзэн хүргэн ахтайгаа шүүгдэнэ”, “А.Амарсайхан: Миний бүтээлийг бүх орны бүсгүйчүүд авсан”, “Г.Дөлгөөн-Аюуш: Залуу хүн эд баялагт биш, эрдэм мэдлэгт л шунах хэрэгтэй” гэх мэт нийтлэл бичигдсэн байна.
“Өдрийн сонин”-д “Да хүрээ зах дээр автомашины үнэ өсөөгүй гэв”, “Б.Жаргалсайхан: Ямар ч байсан МАН-аас дэвшсэн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжиж болохгүй”, “Хөөрөг тэргүүтэй үнэт эдлэлийн ханш өнөө жил харьцангуй хямд байна”, “Үлэмж биетэн”, “З.Ойдов: Жудагтай бөхийг харахаар сэтгэл бүр гойд татагддаг”, “Дархадын хотгор, Тайгын заставт амьдрал өрнөж байна” зэрэг мэдээлэл багтжээ.
“Зууны мэдээ” сонинд “Цагаан сар тойрсон бодол эргэцүүлэл”, “Ардчиллыг бэхжүүлж байдаг иргэний оролцоо Монголд сул байна”, “Д.Бямбасүрэн: Үндсэн хуулиа өөрчлөхдөө өнөөдрөө биш, дэлхийг харах хэрэгтэй”, “Тайгын хилчин, цаатан хоёр” зэрэг материал нийтлэгджээ.
“Үндэсний шуудан” сонинд “Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг цагдан хорьжээ”, “Хөөрхөн хоёр”, “Ц.Оюунбаатар: Өөрөөр бол энэ хонгилын үзүүрт гэрэл байхгүй”, “Транзит тээвэр Монголд мөнгө авч ирнэ”, “О.Нямдаваа: Ууц чанах тусгай зөвшөөрөл олгодоггүй”, “Хүн ертөнцийн тэг хүүрнэл”, “Д.Батмөнх: Бүх сэтгэл зүрхээ бяцхан бурхдыг баярлуулахад зориулж явна” болон бусад мэдээлэл багтжээ.
“Өглөөний сонин”-д “Хөгжлийн банканд 580 сая ам.долларын бондыг шинэ бондоор солино”, “Б.Мөнхжаргал: Хоёр нүдийг минь ухаж гаргаад няцлаад хаячихсан байсан”, “Резиндентүүдийн өчил” зэрэг материал нийтлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.