"Тавантолгой"-н ай савд нүүрс олборлодог гурван компани Хятадын "Шэньхуа групп" корпорацид ирэх 20 жилд нэг тэрбум тонн нүүрс экспортлохоор зөвшилцжээ.
"Эрдэнэс Тавантолгой" хувь нийлүүлсэн компани, "Монголиан Майнинг" корпораци болон "Тавантолгой" хувь нийлүүлсэн компани "Шэньхуа"-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан талаар төрийн өмчийн ""Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Я.Батсуурь мэдэгдлээ. Компаниудыг нийлүүлэх нүүрс одоогийн ханшаар 50 тэрбум доллар хүрэх боломжтой.
Уг баримт бичиг нь 6,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй "Тавантолгой"-н ай савд үйл ажиллагаа явуулж буй компаниудыг урт хугацааны худалдан авагчаар хангаж байна. 20 жилд нэг тэрбум тонн нүүрс тээвэрлэнэ гэдэг нь жилд дунджаар 50 сая тонн нүүрс нийлүүлнэ гэсэн үг. Энэ нь тус гурван компанийн энэ онд экспортлох нүүрснээс 18 сая тонноор буюу гурав дахин их хэмжээ юм хэмээн Блүүмберг мэдээндээ онцолжээ.

Хятад улсад нэг тэрбум тонн нүүрс экспортлохоор боллоо | ||
Үзсэн: 1058 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.