
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл, залуучуудын Азийн АШТ-ий алт, хүрэл медальт, УАШТ-ий долоон удаагийн аварга Д.Отгонцэцэгт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгохоор болжээ.
Тэрбээр 14 наснаасаа гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайханы удирдлага дор чөлөөт бөхөөр хичээллэн, 2007 онд спортын мастер, 2009 онд олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан юм.
2011 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн амжилтаар 2013 онд "Алтан гадас" одонгоор шагнуулсан билээ. Харин энэ оны өмнө болсон олимпын бус жингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, дэлхийн аваргын хос медальт тамирчин болов.
Түүнд гавьяат тамирчин цолыг нь ирэх баасан гарагийн 11.00 цагт Төрийн ордонд гардуулна.
Д.Отгонцэцэгт Монгол Улсын гавьяат тамирчин цол олгохоор болжээ | ||
Үзсэн: 1099 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.