
Байлдааны самбо бөхийн УАШТ боллоо. Тус тэмцээнд Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын "Ирвэс" клубын баг тамирчид дэд байр эзэллээ.
Дасгалжуулагчаар цагдаагийн хошууч М.Баттүшигийн удирдлагад оролцсон "Ирвэс" клубээс эрэгтэйчүүдийн 74 кг-д цагдаагийн ахмад Т.Отгонзаяа, 82 кг-ын жинд цагдаагийн дэслэгч Ц.Нарантогтох нар аваргалж, -100 кг-д цагдаагийн ахлах дэслэгч Ш.Арвинбаяр мөнгөн медаль, 68 кг-ын жинд цагдаагийн дэслэгч Ж.Баттулга хүрэл медаль хүртсэн юм. Мөн цагдаагийн ахмад Т.Отгонзаяа самбо бөхийн олон улсын хэмжээний мастер цол хүртжээ.
УАШТ-нд амжилттай оролцсон “Ирвэс” клубын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя.
- Цагдаагийн дэслэгч Ж.Баттулга /68 кг-хүрэл/
- Цагдаагийн ахмад Т.Отгонзаяа /74 кг-алт/
- Цагдаагийн дэд ахлагч Э.Даваажаргал /74 кг/
- Цагдаагийн дэслэгч Ц.Нарантогтох /82 кг-алт/
- Цагдаагийн дэслэгч Г.Ганбат /82 кг/
- Цагдаагийн ахмад Э.Энхбаяр /90 кг/
- Цагдаагийн ахлах дэслэгч А.Даваадалай /90 кг/
- Цагдаагийн ахлах дэслэгч Ш.Арвинбаяр /-100 кг-мөнгө/
- Цагдаагийн ахлагч Т.Алтангэрэл /-100 кг/
- Цагдаагийн дэд ахлагч П.Дашпэлжээ /-100 кг/
Тус клубын баг тамирчид 2014 оны УАШТ-нд мөнгө, 2015, 2016 онд алтан медаль хүртэж байсан юм.
"Ирвэс"-үүд дэд байр эзэллээ | ||
Үзсэн: 931 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.