Шууд Chart

Ёстой “нүдээ олсон” шагнал

2017-02-23 11:20:18

Жүжигчин Г.Золбоот Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ мялаахаар болжээ.

Түүнийг ард түмэн хэдийнээ энэхүү шагналыг хүртэх ёстой гэдэг ч хараахан биелдэггүй байв.

Гэвч маргааш түүний энгэрт гавьяатын тэмдэг гялалзах болсонд олон хүн өөрөө гавьяат болох гэж байгаа мэт баярлаж байна.

Тэрбээр 1989 онд УБДС-ийн кино драмын ангийг дүүргэж жүжигчин болох гараагаа эхэлсэн юм. Дэлгэцийн урлагт бүтээсэн анхны дүр нь “Бүлээн нурам” бөгөөд 20 жилийн хугацаанд 40 гаруй кинонд дүрээ мөнхөлжээ. Тодруулбал “Долоон бурхан харвадаггүй”, “Аравт”, “Үхэж үл болно Чингис хаан”, “999”, “Мойлхон”, “Сүүлчийн бүжиг”, “Цахирмаа” зэргийг нэрлэж болно. Мөн “Овжин охид”, “Зугтаарай” кинонд туслах найруулагчаар ажилласан байна.

Харин жүжиг, хошин урлагийн шоу хөтөлбөрт 130 гаруй дүрд тогложээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ёстой “нүдээ олсон” шагнал  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй