
Монгол Улсын гавьяат тамирчин, олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, мэргэжлийн боксын рингэнд “King Tug“ нэрээр тулалддаг Н.Төгсцогт дараагийн тулаандаа орохоор эрчимтэй бэлтгэлдээ ороод байгаа билээ.
Тэрбээр энэ сарын 25-нд тулалдах болсноо албан ёсоор мэдэгдэв. Иймд маргааш өглөө тулаан болох Алабама муж руу нисэх гэнэ. Түүний өрсөлдөгч нь Филиппиний боксчин, 23 настай Жхон Дамас Жемино аж.
“The Disaster” буюу “Гамшиг” хэмээх хочит энэ залуу 163 см өндөр, баруун, мэргэжлийн бокст 23 тулаан хийснээс 15 ялалт байгуулж (7 KO), долоо ялагдаж, нэг тэнцсэн, чансаагаараа дэлхийд 33 дугаарт эрэмбэлэгдэж байгаа тамирчин гэнэ.
Хоёр боксчин Super feather weight буюу 59 кг-ын жинд өрсөлдөх бөгөөд Н.Төгсцогт гурван орчим кг жин хассан аж.
Тулаан АНУ-ын Алабама мужийн Бирминхэм хотын “The Legacy Arena” хэмээх 17600 хүний суудалтай ордонд болох ба FOX USA, USA FOX Sports 1, USA Fox Espanol, United Kingdom Sky, New Zealand Sky, Panama Channel4 ТВ сувгууд шууд дамжуулан үзүүлэх юм байна.
Н.Төгсцогт нөгөөдөр рингэнд гарна | ||
Үзсэн: 706 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.