
“Хурд” хамтлагийнхан алслагдсан сумын эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмж хандивлахаар болжээ.
Тодруулбал баруун аймгуудын алслагдсан сумын эмнэлэгийн нярайн тасагт техник тоног төхөөрөмжөө маргааш гардуулах аж.
2013 онд 20 жилийн ойгоо тэмдэглэсэн “Хурд” хамтлагийнхан тус ойн хүрээнд “Алтан пянз” гаргасан. Тэрхүү пянзаа Европ, АНУ-ын хотууд, ӨМӨЗО болон Монголдоо зохион байгуулсан тоглолтынхоо үеэр дуудлага худалдаанд оруулж байв. Тус дуудлага худалдаанаас цугласан мөнгөөр ийнхүү эмнэлэгийн тоног төхөөрөмж авчээ.
“Хурд” хамтлагийнхан алслагдсан сумын эмнэлэгт хандив өргөнө | ||
Үзсэн: 764 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.