Шууд Chart

Ш.Өлзийбаяр “Морин хуур-2016” наадмын эзэн боллоо

2017-02-24 08:54:54

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Морин хуур-2016” наадмын эцсийн шалгаруулалт өчигдөр УДБЭТ-ын тайзнаа боллоо.

30 дахь удаагийн наадмын сүүлийн шалгаруулалтад шилдэг 25 дуу үлдээд байсан юм.

Тус наадмын гран при шагналын эзнээр хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын аялгуу "Тэнэгэр их тал" дуу шалгарлаа.

Дууны шүлгийг яруу найрагч Н.Баянмөнх бичиж, дуурийн дуучин Э.Анхбаяр дуулсан юм. 1987 оноос эхтэй "Морин хуур" наадам 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсанаас хойш цар хүрээгээ тэлж, рок поп, нийтийн дууны олон төрлөөр өрсөлддөг болсон.

"Морин хуур-2016" наадмын гран при шагналтай найман уран бүтээлч оролцсоноос ОХУ-ын Буриад, Халимаг, БНХАУ-ын ӨМӨЗО зэрэг Монгол угсаатан уран бүтээлээрээ өрсөлдлөө.


“МОРИН ХУУР 2016” НААДМЫН ШИЛДЭГ ДУУНУУД

  • ГРАНПРИ: “Тэнэгэр их тал”, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, шүлгийг Н.Баянмөнх, дуучин Э.Анхбаяр
     
  • I байр: “Гэгээн нутаг”, хөгжмийн зохиолч Т.Сэр-Од, шүлгийг Х.Чилаажав, дуучин У.Далантай /МУГЖ/
     
  • II байр: “Аавтай орчлон”, хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэн, шүлгийг Ч.Нандинцэцэг, дуучин Э.Очирсайхан
     
  • III байр: “Ийм л сайхан”, хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр, шүлгийг Б.Цэрмаа, дуучин Н.Нямсүрэн, Д.Дагиймаа

ТУСГАЙ БАЙР:

  • “Аав таныхаа дэргэд” Хөгжмийн зохиолч Н.Бат-Өлзий, шүлгийг О.Шинэбаяр, дуучин Ж.Эрдэнэчулуун
     
  • “Сөрж болдоггүй тавилан” Хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг, шүлгийг Л.Гаваасүрэн, дуучин Г.Ариунбаатар, Г.Эрдэнэтунгалаг
     
  • “Хаврын ганц улиас” Хөгжмийн зохиолч, шүлгийг Б.Чойжилсүрэн, дуучин Б.Сарантуяа, Б.Чойжилсүрэн
     
  • “Ардын дуу шиг аав минь”, xөгжмийн зохиолч Х.Мөнх-Ертөнц, шүлгийг Ү.Хүрэлбаатар, дуучин Б.Сарантуяа.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Ш.Өлзийбаяр “Морин хуур-2016” наадмын эзэн боллоо  
Үзсэн: 1445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй