
2016 оны хоёрдугаар сард “Монголын сагсан бөмбөгийн холбоо” Төрийн бус байгууллага бүх гишүүдийн хурлаа хийж, холбооныхоо ерөнхийлөгчөө сонгож байсан юм. Тус хурлаар гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалыг Монголын сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр сонгосон. Тухайн үед тодорхой бус байсан удирдлагууд зохион байгуулалтад орж, олон улсын тэмцээнд Монголын сагсчид түүхэн амжилтыг үзүүлсэн билээ.
Сагсан бөмбөгийн холбооны удирдах зөвлөл болон ахмадын зөвлөлийн гишүүд хоёрдугаар сарын 6-нд хэвлэлийн хурал зарлаж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байсан.
Тэгвэл МСБХ-ноос мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “2016 оны хоёрдугаар сард “Монголын сагсан бөмбөгийн холбоо” ТББ бүх гишүүдийн хурлаар МУГД Ц.Цэвэрбалыг ерөнхийлөгчөөр сонгож МСБХ-ны тодорхой бус байсан удирдлагууд зохион байгуулалтад орж сагсан бөмбөгийн спорт олон улсын түвшинд үнэмлэхүй амжилт гаргасан. Гэтэл Оюуны өмч улсын бүртгэлийн газрын дарга Р.Содхүү 2017 оны нэгдүгээр сарын 18-нд А/47 тоот тушаал гарган тус байгууллагын бүртгэлийг хүчингүй болгосон. Шүүхийн шатанд тус маргаан шийдэгдэх хүртэл МСБХ-ны үйл ажиллагааг МУГД Ц.Цэвэрбал удирдан явуулна. МСБХ-ны ерөнхийлөгч Ц.Цэвэрбал, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Дамба нараас өөр хүн МСБХ-ны нэрийг ашиглаж иргэд болон аж ахуй нэгж байгууллагад хохирол учруулсан тохиолдол МСБХ хариуцахгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.” гэсэн байна.
Ийнхүү Монголын сагсан бөмбөгийн холбоодын маргаан дуустал тус холбооны ерөнхийлөгчөөр гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал хэвээр байгааг мэдэгдлээ.
Хэрвээ сагсан бөмбөгийн холбооны дотоод асуудал цэгцлэгдэхгүй удаашралд хүрвэл ирэх наймдугаар сард БНХАУ-д болох ДАШТ-ий урьдчилсан шалгаруулалтад оролцох боломжгүй болох билээ.
Холбооны ерөнхийлөгчөөр Ц.Цэвэрбал хэвээр байгааг мэдэгдлээ | ||
Үзсэн: 1347 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.