Шууд Chart

Монголын хоккейчид оноогоо тэнцүүллээ

2017-02-24 09:55:37

Азийн өвлийн спортын VIII наадам Японы Саппоро хотноо үргэлжилж байна.

Өчигдөр тус наадмын хоккейн тэмцээн үргэлжлэн явагдлаа. Манай хоккейчид “В” дивизионд Тайланд, Тайвань, Хонконг, АНЭУ, Сингапурын багтай багтсан.

Өчигдөр хоккейчид Хонгконгийн багтай тоглож, 8:6 онооны харьцаагаар хожиж, хоёр дахь хожлоо авснаар хэсэгт дөрөвт бичигдлээ. Энэ хэсгийг Тайланд гурван хожилтой тэргүүлж байгаа бол Тайвань, АНЭУ, Монгол хоёр хожилтой удаалж байна.

Харин Хонгконг нэг хожилтой байгаа бол Сингапур дөрвөн тоглолтоос нэг ч ялалт авч чадаагүй байна. Манай хоккейчид маргааш сүүлийн тоглолтоо Тайвантай хийнэ.

"В" ДИВИЗОН:

  • II.18 - Монгол - Тайланд 4-5
  • II.20 - Монгол - Сингапур 8-0
  • II.21 - Монгол - АНЭУ 3-6
  • II.23 - Монгол - Хонгконг 8-6
  • II.25 - Монгол - Тайвань  тус тус тоглоно.
Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын хоккейчид оноогоо тэнцүүллээ  
Үзсэн: 527 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй