Шууд Chart

“Пёнчан-2018”-ийн эрхийн оноо цуглуулах цуврал үргэлжилж байна

2017-02-24 11:13:31

Гүйлтийн цанын үндэсний шигшээ багийн тамирчид эдгээр өдрүүдэд “Пёнчан-2018” олимпийн наадмын эрхийн оноо цуглуулах цуврал тэмцээнд оролцож байна. Ингэхдээ Финлянд-Япон-Финлянд гэсэн маршрутаар цуврал тэмцээнд оролцоод эх орондоо ирэх юм.

Финляндын Лахти хотноо үргэлжилж буй ДАШТ-ий "В" зэрэглэлийн тэмцээнд Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 10 км-ын уралдаанд ОУХМ Б.Ачбадрах гуравдугаар байр, эмэгтэйчүүдийн таван км-т ОУХМ Ч.Отгонцэцэг дөрөв, А.Энхтуул IX байрт орсон. “В” зэрэглэлд эхний 10 байрт шалгарсан тамирчид “А” руу дэвшин уралдах эрхтэй. Тиймээс манай дээрх гурван тамирчин дэлхийн шилдэг тамирчидтай үлдсэн зай болох 15 км, 30 км-т уралдахаар болжээ.

Энэ дагуу манай тамирчид Финляндаас өчигдөр Японыг зорьсон бөгөөд тус улсын Саппоро хотод болж буй Азийн өвлийн наадамд уралдаад, буцаад Финлянд руу явах гэнэ. Тэнд ДАШТ-ий "А" зэрэглэлийн тэмцээнд өрсөлдөх юм. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Пёнчан-2018”-ийн эрхийн оноо цуглуулах цуврал үргэлжилж байна  
Үзсэн: 491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй