Шууд Chart

“Эзэгнэгч” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно

2017-02-24 11:27:20

"Дөрвөлжин үсэг” ХХК, “35 Films”-ийн хамтын бүтээл “Эзэгнэгч” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно.

Найруулагчаар Д.Энхбаатарын ажилласан бол гол дүрд О.Долгор, Б.Анхбаяр, Ө.Мөнгөнтулга, Х.Батбаяр нар тогложээ. Харин туслах дүрийг гавьяат жүжигчин У.Батбаатар, Эрдэнэцэцэг, жүжигчин А.Адилцэцэг, Б.Дүүрэнболд, Э.Билэгтмаа нар бүтээжээ.

Д.Энхбаатар өмнө нь “Удирдагч“, ”Нар ойрхон жаргадаг”, ”Анирлагч“, ”Нүдэн сондор“ зэрэг уран сайхны киног бүтээж байсан билээ.

Хувь заяаны эрхээр багадаа дүүгээсээ хагацсан цагдаагийн офицер Хангал уулын нэгэн тосгонд дүү Сийлэнг байгаа сургаар томилолт авч явснаар киноны үйл явдал эхлэх аж. Ах дүү хоёрын хувь тавилан хаашаа эргэхийг, эзэгнэгч гэж чухам хэн бэ гэдгийг уншигч та энэхүү “Эзэгнэгч” киноноос мэдэх болно.

Эзэгнэгч

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Эзэгнэгч” уран сайхны киноны нээлт өнөөдөр болно   
Үзсэн: 1230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй