
Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын “BBC Cardiff Singer of the World” уралдааны эцсийн шатанд УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал шалгаран үлджээ.
Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Итали, АНУ, Англиа, Норвеги зэрэг орны дуурийн дуучин өрсөлдөж байгаа юм. Манай улсаас гавьяат жүжигчин, ОХУ-ын “Марийнский” театрын гоцлол дуучин Г.Ариунбаатар, ДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал нар өрсөлдөв.
Тэмцээний эцсийн шатны шалгаруулалт ирэх зургадугаар сард болох аж.
Сонирхуулахад хоёр жилийн өмнө энэхүү уралдаанд УДБЭТ-ын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин оролцож, үзэгчдийн нэрэмжит буюу тусгай байрын шагнал хүртэж байсан билээ.
Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар эцсийн шатанд шалгарчээ | ||
Үзсэн: 1467 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.